Энэ долоо хоногт өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна.

Улс төр: Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн эдгээр өдрүүдэд нам, эвсэлүүд их л ажилтай байна. Ердөө 10 гаруй хоногийн дараа анхны 126 гишүүнтэй парламент бүрдэнэ. ТАНИЛЦ: Сонгуульд өрсөлдөж буй нам, эвслүүдийн УРИА

Сонгуульд өрсөлдөж буй хэн бүхэн АТГ-т хөрөнгө орлогоо үнэн зөвөөр мэдүүлсэн байх ёстой. Тэгвэл зарим нь арай л худлаа мэдүүлсэн нь илт байна гэх зэргээр иргэд тэднийг шүүмжилж байгаа юм. Сонгуулийн шоу: Мөнгөтэй нь нууж, хөрөнгөгүй нь худал хэлэх ХОМ

Ард түмэн өөрсдийнхөө төлөөллийг гишүүн болгож нэг ёсондоо өөрийнхөө өмнөөс дуу хоолой болж төр барилцахаар сонгодог. Тэгвэл та, бидний сонгосон зарим нөхдүүд ажлаа таслаад үүргээ умартаад явдаг бололтой. Чуулгандаа суудаггүй нөхдүүдийг дахин гишүүний суудалд залах хэрэг байна уу гэх шүүмжлэлийг ч олон нийтийн зүгээс тавиад эхэллээ. “Отгон” чуулганы ирцийг таслалтаараа тэргүүлсэн ГУРВАН гишүүн Х.Ганхуяг, С.Ганбаатар, А.Адъяасүрэн

Нийгэм: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн замд 2024 оны нэгдүгээр сард ноцтой гарч, газ тээвэрлэж явсан машин дэлбэрсэн. Дэлбэрэлтийн улмаас олон хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохироод буй. Газ дэлбэрэлтэд өртөж, орон гэргүй болсон 63 айлын 207 дугаар байрыг засварлахад нийслэлээс долоон тэрбум төгрөгийг төсөвт тодотгол хийж, тусгажээ. Шатсан 207 дугаар байрыг 7 тэрбумаар засварлана

“Авлига хороолол” дараагийн блокууд сүндэрлэж байна

Үерийн бүс дэх обьектуудыг буулгана гэдгээ албаныхан мэдэгдсэн ч зарим давуу эрхтэй аж ахуй нэгжид яагаад боломж олгож байгаагаа тайлбарлаагүй. Түүний нэг жишээ нь олны нэрлэснээр "Авлига хороолол". Тус барилгын ажил одоог хүртэл зогсоогүй үргэлжилж байгаа юм.

"Aqua garden" буюу олны нэрлэж байгаагаар “Авлига хороолол”-ыг буулгах шийдвэр одоог хүртэл албажаагүй. Учир нь шүүх дээр маргаантай байгаа тус асуудал одоог хүртэл эрхзүйн хүрээнд маргаантай хэвээр байгаа. Хэдийгээр буулгах эсэх нь тодорхой болоогүй ч тус барилгын ажил үргэлжилсээр байгаа юм.

Эдийн засаг: Хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ 5.7 хувиар өсөж, шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.2 сая төгрөгт хүрчээ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны тавдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 5.7 хувь, өмнөх оны эцсээс 4.0 хувь, өмнөх сараас 0.7 хувиар өссөн байна.

Харин инфляцийн түвшний хувьд өнгөрөн сард өмнөх оны 11.3 хувиас 5.6 хувь буурсан буюу тавдугаар сарын байдлаар 5.7 хувьтай гарчээ.

Мөн улсын инфляцид бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ хоёр нэгж хувь(35.2 хувь)-аар, мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 3.2 нэгж хувь(55.1 хувь)-аар нөлөөлсөн үзүүлэлттэй гарсан байна.

2024 оны 5 дугаар сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.9 хувиар, өмнөх сараас 1.3 хувиар өссөн байна.

Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.02 сая төгрөг болж, Баянгол болон Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 4.17 сая төгрөгийн үнэтэй байна.

Спорт: ОУХМ Э.Даваахүү Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо

2024 оны Насанд хүрэгчдийн УАШТ хоёр дахь өдрөө 10 м-ийн хийн гар бууны эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан дасгалаар үргэлжилж байна.

Үндэсний шигшээ баг, Алдар спорт хорооны тамирчин ОУХМ Энхтайваны Даваахүү 588 онож, Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.

Соёл урлаг:“Asian Folk” наадам болж байна

Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asian folk” наадмын нээлт өчигдөр төв талбайд ёслол төгөлдөр боллоо.

”2019 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү наадамд энэ жил Азийн арван орны 170 уран бүтээлч гар урчууд оролцож байгаа бөгөөд тэд жанжин Д.Сүхбаатарын талбайд өчигдрөөс эхлэн өөрсдийн уран бүтээлээ толилуулж, гар урлалын бүтээлүүдээ дэлгэн тавиад байгаа юм.

Наадмын нээлтэд зориулж орон орны ардын урлагийн өвийг тээгчид уран бүтээлийн дээжээ сонирхуулсан бол манай Улаанбаатар театрын уран бүтээлчид өөрсдийн сор болсон уран бүтээлүүдийг тэдэнд зориулан өргөн барьсан юм.

Наадмын шүүгчид шилдгүүдийг тодруулж шагнал гардуулах үйл ажиллагаа маргааш төв талбайд болно. Та бүхэн гэр бүл, найз нөхөд, хамт олноороо ирж Азийн ардын урлагийн шилдгүүдийн тоглолтыг үзэж сонирхохоос гадна орон орны гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн яармагт оролцохыг урьж байна.