Монголыг тойрсон 11 миллиард ам.доллар
2014/12/14
Дэлхийн аялал жуулчлал- 11 миллиард ам.доллар, Монгол?
“Өөд өөдөөсөө хардаггүй” өрнө, дорно сүлэлдэж, хол ойрын ялгаа хоног өдрөөр замхарч буй эрин үед бид амьдарч байна. Олон улсын аялал жуулчлалын зах зээлд 2013 оны байдлаар 1.4 их наяд ам.доллар эргэлджээ. Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргадаг “Дэлхийн аялал жуулчлалын барометр” эмхтгэлд мэдээлснээр 2013 онд нэг тэрбум гаруй жуулчин ажил хэрэг, амралт зугаалгаар гадаад улс оронд аялсан байна.
Тэд байр, хоол, бусад хөтөлбөр болон үйлчилгээнд 1159 тэрбум ам.доллар зарцуулжээ. Салбарын энэ өсөлт нь олон улсын худалдаа, эдийн засгийн өсөлтөнд даацтай хувь нэмэр болж байгаа нь тодорхой. Дэлхийн аялал жуулчлалын зах зээлийг нэг байгууллага гэж үзвэл өдөрт дунджаар 3,8 тэрбум ам.долларын орлого олдог аж. Сүүлийн жилүүдэд Европоос гадна Ази, Номхон далайн улс орнуудад аялал жуулчлал эрчимтэй хөгжиж Хятад, Орос, Бразил улсууд дэлхий дахины аялал жуулчлалын өсөлтийн тал хувийг бүрдүүлжээ. 2013 онд энэ гурван орны зах зээл олон улсын аялал жуулчлалын зарцуулалтын өсөлт буюу нийт 81 тэрбум ам.долларын 40 тэрбумыг нь шингээжээ. Дэлхийн аялал жуулчлалын энэ өсөлтөөс монголчууд бид хувь хүртэх бүрэн боломжтой. Тэр тусмаа хоёр хөршид ирдэг жуулчдын тоо өндөр байгаа нь давуу тал юм. Оюу-Толгой, Тавантолгойгоос ч илүү орлогыг эдийн засагт оруулж чадах энэ салбарын үр ашгийг бид явцуухан хүрээнд жуулчны хэдэн компани, хөтөч хийдэг оюутан голдуу залуус, орон нутгийн оршин суугчдад л хамаатай мэтээр ойлгож ирсэн.
Олон улсын аялал жуулчлалын орлого 2013 он.
Монгол улс аялал жуулчлалын өрсөлдөх чадвараараа “Дэлхийн эдийн засгийн форум”-аас гаргадаг тайланд 139 орноос 101-д бичигджээ. Ийм байр эзэлдэг нь үйлчилгээний чанар, зэрэглэл доогуур, цаг уурын нөхцөл, үзвэр үйлчилгээ хомс зэрэг шалтгаанаар тайлбарлагддаг. Манай улс 2008 онд баталсан Мянганы хөгжлийн зорилтод суурилсан “Үндэсний хөгжлийн цогц бодлого”-доо 2007-2021 оныг хүртэл аялал жуулчлалын салбарт баримтлах бодлогыг тусгасан. Энэ хүрээнд аялал жуулчлалд шаардлагатай дэд бүтцийг хөгжүүлэх, аялал жуулчлалын томоохон цогцолборуудыг барих, бүс нутгаар төрөлжүүлэн хөгжүүлэх замаар 2015 он гэхэд нэг сая жуулчин хүлээн авдаг болох зорилтыг дэвшүүлжээ. Өнгөрөгч 9-р сард НИТХ-аас “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр хэрэгжүүлж 2020 онд жуулчдын тоог хоёр саяд, 2030 он гэхэд таван саяд хүргэх зорилт тавьжээ. Мөн нийслэлийн эдийн засагт аялал жуулчлалын салбарын эзлэх хэмжээг 20 хувьд, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт ажиллагсдын тоог 35 мянгад хүргэхээр зорьж байгаа аж.
Аялал жуулчлалын салбар дахь Монгол мөрөөдөл хамгийн багадаа нэг сая жуулчин хүлээн авдаг болох. Гэвч бодит байдал дээр 2011 онд 457 мянга, 2012 онд 475 мянга гаруй гадаадын иргэн зочилсон боловч түүний талаас илүү хувь буюу 263 мянга нь Хятадаас жуулчны визээр орж ирдэг хар ажилчид байна. Улс орон бүр аялал жуулчлалыг хөгжүүлэхдээ байгаль, нийгэм, түүх соёл, зан заншлын бүх нөөцүүддээ тулгуурлан аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бий болгож төрөлжүүлэн хөгжүүлдэг. Харин манай орны хувьд аялал жуулчлалын нөөцүүдээ үнэлдэггүй, төрөлжүүлдэггүй зэргээс болж аяллын олон төрөл хөгжихгүй байна.
Монголд аялал жуулчлал хөгжихөд садаа болдог хэд хэдэн нөхцөл бий. Дэд бүтэц сул, жуулчин тээвэрлэх, хүлээн авах хүчин чадал муутай, жуулчны улирал богино, жуулчдад зориулсан бүс нутгийн аялал, жуулчлалын бүтээгдэхүүн өөр хоорондоо ялгаа багатай, гадаад сурталчилгааны ажлыг тогтмол, хангалттай хэмжээнд хийж чаддаггүй, зах зээлээ муу судалсан, голлогч зах зээл рүү хандсан маркетинг дутмаг зэргийг дурьдаж болно. Нүүдэлчин амьдрал, говь тал, хангай нутгийн байгалийн үзэсгэлэн зэргээр Монголд хүн бүр ирж аялахыг хүсдэг гэж сохроор итгэж, энэ том салбарын хөгжлийг хувийн хэдэн компанид даатгаад орхиж боломгүй. Гэвч бодит амьдрал дээр нэмэр болохоосоо нэрмээс болдог төрийн байгууллагуудын хүнд суртал болон бусад эрсдэлийг туулан хувийн компани, байгууллагууд л ачааны хүндийг үүрч ирсэн гэхэд хилсдэхгүй.
Ямар ч улс орон бодлоготойгоор аялал жуулчлалын бүтээгдэхүүн гаргаж, түүнийг дагасан үзвэр үйлчилгээ, соёлыг бий болгосноор жуулчдыг урин даллаж, хүртэх үр ашгаа нэмэгдүүлдэг. Ирээд буцах жуулчинг үдэхдээ сэтгэлд нь хүрсэн үйлчилгээ үзүүлж, улс орондоо ахиухан орлого өвөрлөж үлдэх боломж бидэнд бий юү? Баян-Өлгийн Бүргэдийн баяр, Хөвсгөлийн Мөсний баяр, Алтай Хангайн нутгаар голдуу зохион байгуулдаг ан агнуурын аялал, морин аялал, хувиараа шахуу Монголд аялдаг дугуй, машин, явган аяллын цөөн жуулчдыг эс тооцвол Монгол улсын тусгай сонирхлын аялал жуулчлалын төрөл маш цөөн.
Төвдийн буддизм баруунд хүчээ авч, бурханы шашныг сонирхогчдын тоо олширч буй өнөө үед дэлхий дахины 500 орчим сая бурханы шашинтнуудыг татах зорилго бүхий тусгай сонирхлын аялал жуулчлал, тэр дундаа мөргөлийн аяллыг төрөлжүүлэн хөгжүүлэх боломж бидэнд бий. Хүн төрөлхтөний түүхээс үзвэл шашны аялал нь өнө эртний улбаатай. Лалын шашинт түмний ариун хот Мекка, Медиан руу зорьсон аялал, Христос шашинтнуудын Израйл руу чиглэсэн аялал зэргийг нэрлэж болно. Орчин үед шашны аяллууд нь сүсэг бишрэлээс гадна танин мэдэхүйн шинж чанартай болон хөгжиж байна.
Бидний хувьд энэ чиглэлийн аялал жуулчлалыг хөгжүүлье гэвэл зоригтойхон хөдлөхөөс аргагүй. Хэдийгээр Дорнын гүн ухаан, соёлын нэгэн өвөрмөц дүр төрх болсон Буддын их хөлгөний шашны баялаг уламжлалтай ч ороо бусгаа цагийн шуурганд сүйдэж, 1990-ээд оноос хойш сэргэсэн хоорондоо ижил төстэй цөөн сүм хийдээс өөр сонирхлын цэг, жуулчдад зориулсан үйл ажиллагаа өнөө хэр бараг алга. Харин дэлхийн аялал жуулчлалын зах зээл дэх орон зай, боломжийг мэдэрч алсыг харсан, бас ч үгүй нүүдэлчин ард түмний соёлын гайхалтай өвийг дэлхий нийтэд тод томруунаар илтгэсэн бүтээн байгуулалт, аялал жуулчлал соёл-экологийн төсөл хэрэгжиж эхэлсэн нь Их Майдар төсөл ажээ. Энэ төслийн тухай Тайландын өдөрт тутмын “Бангкок Пост” сонинд “Талын тунхаглал” нэртэй нийтлэл гарсан байна. “Байгалийн нөөцөөр баялаг Монголчуудын шинэ зорилгын бодит биелэл-Эрх чөлөөний хөшөөнөөс өндөр Майдар” гэсэн дэд гарчиг бүхий тус нийтлэл уул, уурхайгаас өөр эдийн засгийн өндөр үр ашигт чиглэл бий болж болохыг гярхай нээж харуулжээ.
Нийтлэлд “Монголын говьд Рио Тинтогийн 14 тэрбумын нөөцтэй зэс, алтны уул уурхай биеллээ олж, хойд зүгт Улаанбаатарт тэнгэр баганадсан өндөр байшингууд, бүтээн босголтын кранууд сүндэрлэхийн сацуу нүүдэлчин ард түмний уламжлалт сууц гэр хорооллууд, орчин үеийн орон сууцууд айлсан оршдог. Их Майдар төсөл орчин үеийн Монголчуудын шинэ зорилгыг бодит болгож байна. Мөргөлчид болон жуулчид агуу том Майдар бурханы хөлөөс бүсэлхийг хүртэл өндөрт гарч, зургаан давхар суварган байгууламжаар аялан мөргөл үйлдэж, боловсролын танхимд зочлохоос гадна 108 мянган Майдар бурханыг үзэж сонирхох гэнэ. 108 га газрыг хамран орших бүх талын ач холбогдолтой Буддын шашин, соёлын цогцолборт жуулчид шашин мөргөлийн зорилгоор ч, цагийг зугаатай өнгөрүүлэхээр ч зочилдог болох нь” гэжээ.
Өндөр гэгээн Занабазарын 17-р зуунд бүтээсэн Майдар бурханыг 75 дахин томруулан бүтээж байгаа нь дэлхийн хамгийн өндөр Майдар бурханы дүр юм. Хөшөө дурсгал, ялангуяа шүтээн дүрийг томоор бүтээж, аялал жуулчлалын голомтыг өсгөх арга Азийн орнуудад нилээд дэлгэрч байна. 2008 онд Хятадын Хэнань мужид 20 метр өндөр суурьтай 153 метр өндөр Будда бүтээсэн нь дэлхийн хамгийн өндөрт тооцогдож байгаа бөгөөд өмнө нь 1993 онд Японы Ушику хотод бүтээсэн 120 метр өндөр Будда ордог байжээ. China Daily сонины мэдээлснээр Буддагийн ийм том хөшөөнүүд нь улсынхаа эдийн засгийн хөгжлийг харуулаад зогсохгүй, аялагч жуулчдыг татах зэмсэг болдог гэжээ.
Аварга хөшөө дурсгал өндөр зардлаар бүтдэг ч хожмоо тухайн бүс нутаг, улс орондоо үлэмж үр өгөөжийг өгдөг жишээ олон. Таван толгойн нүүрсний ордын нэг жилийн орлоготой тэнцэх хэмжээний орлогыг улсын эдийн засагтаа оруулдаг АНУ-ын Эрх чөлөөний хөшөөг цогцлоох санаа анх нэгэн уран бүтээлчид төрж, “Эрх чөлөөний үлгэр жишээ болох улсад Эрх чөлөөний бэлгэ тэмдгийг бүтээх” санаачилга гаргаж, Франц улс даяар хандивын аян өрнүүлжээ. Францын засгийн газраас албан ёсоор хөшөөг санхүүжүүлэх нь зохисгүй байсан боловч 180 гаруй хот, дүүрэг, тосгон албан ёсоор хандив өргөсөн байна. Мянга мянган сургуулийн хүүхэд, нэгэн зууны тэртээ Америкийн хувьсгалын төлөө тэмцэж явсан цэргийн хамаатнууд гэх мэт хүмүүс хөшөөг бүтээхэд хувь нэмрээ оруулжээ.
Францчууд эх оронд нь хөшөө бүтээн бэлэглэж байхад Америкчууд дэмжихийн оронд шүүмжилж байв. Ялангуяа хөшөө бэлгэнд авч байгаа Нью-Йорк хотын төв хэвлэл “Нью-Йорк Таймс” сонин “Мөнгө үрсэн, цагаа олоогүй ажил” гээд тууштай эсэргүүцэх бодлого баримталж байв. Харин хөшөөг амжилттай бүтээж, бамбар бүхий гарыг Филадельпид танилцуулсны дараа Нью-Йоркчууд сая санаа зовж эхэллээ. Тэд хөшөөг нь Филадельпичууд авчихвий гэж эмээсэн бөгөөд энэ боломжийг ашиглан уран барималч Бартолди “Нью-Йоркчууд хөшөөнд дурамжхан хандаж байгаа учраас Бостонд барьж магадгүй” гэсэн цуурхал тараажээ. Тухайн үед хөшөөний суурийг барих мөнгө байсангүй. Цуурхлын дараа сэтгүүлч Жозеф Пулитцер Эрх чөлөөний хөшөөний суурийг ард түмнээрээ нийлж цогцлоон босгох санаачилга гаргаж, зургаан сарын хугацаанд 100 гаруй мянган америк долларын хандив цуглуулснаа зарласан байна. Хөшөөг суурийн хамт бүтээн босгосон өртөг 500 мянган доллар байсан нь одоогийн ханшаар арваад сая доллартай тэнцдэг. Гэвч Эрх чөлөөний хөшөө улсынхаа бэлгэ тэмдэг болоод зогсохгүй, жилд 75 орчим сая долларыг АНУ-ын эдийн засагт оруулдаг байна. Парис хотын бэлгэ тэмдэг Эйфелийн цамхагт жилдээ найман сая жуулчин зочилж тэр хэрээрээ тухайн бүс нутгийнхаа хөгжлийг тэтгэсээр байна.
Сүм барьж байгаа хүн өөрийгөө хана шавардаж байна гэж бодсоор бүх амьдралаа дуусгах нь бий гэдэг шиг өнөөдрөөр ирээдүйгээ бүтээж байгаагаа хүмүүс төдийлөн анзаардаггүй. Агуу их бүтээлүүд анх цогцлохдоо асар их өртөг зардал, зориг зүтгэл шаарддаг ч нэгэнт сүндэрлэсэн хойноо улс үндэснийхээ омог бахархал, хүн төрөлхтөний соёлын гайхамшиг болон цагийн урсгалд үнэ цэнээ улам өргөж, үр өгөөжөө харамгүй соёрхдогийг түүх бэлхнээ харуулж байна.
Цаасан дээр тунхагласан бодлогоо ажил хэрэг болгохын тулд төр, шийдвэр гаргагчдийн зүгээс алхам хийх цаг нэгэнт болжээ. Салбарын яамтай болоод нилээд хэдэн засгийн газрын нүүр үзсэн ч Монгол улсын аялал жуулчлалын салбарт дорвитой ахиц гараагүйг тоо баримтууд нотолсоор байна. Айлаас эрэхээр авдраа уудал гэдэгчлэн аялал жуулчлалыг хөгжүүлж, эдийн засагтаа хувь нэмэр оруулахад зээл тусламж авахыг урьтал болгодог шигээ анхаарвал Монгол улсад хангалттай нөөц боломж бий. Өөрсдийгөө дэлхийд таниулах үр дүнтэй үндэсний брэндийг бодлогоор дэмжиж, бодитоор бүтээж байж л амжилтанд хүрнэ гэдгийг мартах учиргүй.
Ч.Аниргүм

Зочин · 2014/12/15
ОХУ-ын Термок нэрийн вакум цонхны дулаан баригч,хүйтнийг үл нэвтрүүлэгч 5-8.5мм зузаантай тусгаарлагчыг ашигласнаар шилэн багцанд үүсдэг цантаж хөлрөх,мөстдөг асуудал арилна.Мөн өрөө тасалгааны дулаан +2.5-+4 хэмээр сайжирдаг.Тасалгааны интерьер дизайнд ач холбогдол өгнө.Олон удаа ашиглаж хэрэглэдэг.Үнэ 1м кв:12500,13500,15500,19000төг.Орос тех.Утас:95000020,95050020