Хөөрхөн хүүхдийн аавыг булааж чадахгүй юм чинь...
2016/03/07
Би 10 жилдээ даруухан охин байлаа. Надад хайрлаж дурлаж явсан залуус байсаан. Намайг сайн эмэгтэй болохоор муу залуус таараад байгаа юм аа гэж манай найз тайвшруулдаг юм. Би ер нь сэтгэл сайтай итгэмтгий даруу инээд цалгисан эмэгтэй л дээ. Тэгээд 1 сард ажлын шугамаар 1 залуутай танилцсан юм. Яагаад ч юм тэр анх надад итгэж болмоор найдаж болмоор санагдаж бид илүү дотно харьцаатай болсон юм. Тэр үед би маш их ганцаарддаг байлаа. Яг л тэр ганцаардаж байсан ертөнцөд минь гэрэл цацруулаад л ороод ирсэн. Байдаг л нэг залуу хамгийн гол нь уг хүн нь зөв хүн. Надад дутагдаж байсан тэр л хайр энхрийлэл халамж анхаарал хайрын сайхан үгс бүгдийг харамгүй хэлдэг байсан. Гэхдээ би түүний нууц амраг нь. Анхнаасаа эхнэр хүүхэдтэй гэдгийг нь мэдсэн ч гэсэн би цааргалаагүй. Бид уулзахаасаа уулзахгүй нь их. Надтай утсаар бол байнга ярьдаг байсан. Санаж байна, хаана байна, хүсч байна уулзахсан гээд л. Гэхдээ тэр амьдралаа өөрөө авч явдаг залуу болохоор би хүндрэл учруулахгүй байхыг хичээдэг. Зүгээр л ганцаардаж байгаа сэтгэлд минь маш сайхан хань болдог болсон болохоор аажим аажимаар би түүнд ухаангүй дурлаж эхэлсэн. Тэр надтай секс хийхдээ шөнө унтахгүй шөнөжин жаргаж хонодог. Сардаа 1 удаа уулздаг болохоор тэгэхээс өөр арга байхгүй шүү дээ. Би түүнд үнэнч байж өөр хүнтэй харьцаанд ордоггүй.
Тэр хүний амьдралын нэгээхэн хэсгээс хумсалж байгаа болохоор үнэнч ханддаг. Одоо бид салж байна. Түүний эхнэр хүүхдийг харлаа. Надад юу бодогдсон гээч. Ийм хөөрхөн охины аавыг булааж байгаадаа би маш их ичсэн. Надад энэ зовлон ирэх байх л даа. Гэхдээ би шунаагүй сэтгэлээрээ л хайрлаж байсан. Түүнийг одоо хүртэл санаад уйлж байна. Гэхдээ би салмаар байна. Түүнийг мартмаар байна. Зүгээр л огт танихгүй хүн шиг баймаар байна. Харин яаж цэг тавихаа мэдэхгүй байна.
иргэн · 2016/03/09
ЭНД БИЧСЭН ХҮМҮҮС ЭХНЭРТЭЭ НӨХӨРТӨӨ НАЙЗ ЗАЛУУДАА НАЙЗ БҮСГҮЙДЭЭ ҮНЭХЭЭР ҮНЭНЧ ХҮМҮҮҮС ЮМ ШИГ БАЙНА.
Зочин · 2016/03/09
Үрээ хаяж ирсэн эр хүн, Мөнгө дагаж ирсэн эм хүн 2 хэзээ ч хүнд хань болдоггүй юм. Магадгүй чи хүний нөхөртэй явсанаараа эрт орой хэзээ нэгэн өдөр үйлийг нь үүрч таараа тиймээс зүгээр л сал. Санаа зөв бол заяа зөв л байдаг байхгүй юу
Зочин · 2016/03/09
Ухаантай шүү чи.
Soyoloo · 2016/03/07
Chi ternii huvid hen ch bish,ter hunii setgeld zuvhun ehner,huuhduud ni bdag um,tedniigee yugaar ch solihgui,tiim umand itgej bitgii ih um bodoj bai,uuriinhuu saihan amidraliig bosgoj chadahgui baij bitgii hunii amidrald shunaj gai bolj yav
Зочин · 2016/03/07
Эхнэрээ хуураад явж байгаа хүнийг зөв хүн сайн хүн гэж бодож л явдаг толгойгүй хүүхнүүд их байх юм
Зочин · 2016/03/07
Чамайг огт буруутгахгүй ээ би, харин өөрөө ойлгоод зөв шийджээ,
сайхан амьдраарай
Зочин · 2016/03/07
aldsan ch gesen uhaantai bn ooriigoo huchelj setgelee taiban bailga ali bh martahiig hichee neg l medehed buh um sn bj sn hanitai uchrah bhaa
Зочин · 2016/03/07
xunii setgel gej xetsuu. zaluudaa oilguulaad yriad sal. ymarch shiid gargasan ooriinxooroo shiid. amjilt xusie
Зочин · 2016/03/07
Cham shig эрт ухаардаг эмэгтэйчүүд олон байгаасай. Чамд илүү сайн залуу олдноо. Амжилт
Таня · 2016/03/07
Зөв шийджээ чиний хийсэн үүлдэл болгон хэзээ нэгэн цагт чамд бас ирэх. Болно шүү
Зочин · 2016/03/07
oor saihan zaluu oldon shdee .ger bul l uimuulj bolohgui shuu.
Зочин · 2016/03/07
aldaagaa uhaarsan bol bolloo do. Er ni bol huuhdiin nulimas uzsen hun jargadaggyi jamtai