Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдахын тулд долоон төрлийн татварыгнэмэхээс өөр гарцгүй болсноо Засгийн газар мэдэгдэн төсөвт хийх тодотголыг УИХ-аар хэлэлцэж байна. 

Татвар нэмэх асуудал дээр бизнесийнхэн эсрэг байр суурьтай байгаа бөгөөд  өөр арга замаар шийдэх боломжтой хэмээнсаналаа эрх баригчдад өнгөрсөн долоо хоногт хүргүүлсэн. Гэхдээ бизнесийнхний дуу хоолойг төр засаг сонсчбайгаа нь эргэлзээтэй гэдгийг чуулганы танхимд яригдаж байгаагаас харж болохоор байгаа юм.

ШАХААНД ОРУУЛАХ ХЭРЭГГҮЙ

 

Яагаад ийм санал тавьж байгаа талаараа “Мобиком корпораци”-ийн Хууль, захиргаа, хүний нөөц хариуцсанзахирал Б.Энхбат “Татварын хувь хэмжээг хэд хэдэн төрлөөр нэмэгдүүлснээр аж ахуйн нэгж байгууллагын ашигтажиллагаа буурна. Энэ тохиолдолд ямар ч газар бүтцээ өөрчилж, орон тооны цомхотгол хийхэд хүрнэ” гэлээ. Мөнбизнес эрхлэгчдэд татварын да­рамт одоо ч багагүй байгаа. Гэтэл дахиад татвараа нэмэ­хээр ярьж байгаа ньбиднийг шахаанд оруулж байгаа хэрэг гэдгийг “Ноо­сон зангилаа” дундын хор­шооны захирал Ц.Цэнд-Аюуш хэлжбайна. Түүнчлэн “Интерактив Би ай” компанийн захирал Ч.Чимиддорж “Ихэнх аж ахуйн нэгжүүд хугарлын цэг дээрбайна. Өнөө мар­гаашаа арайхийн залгуулж байхад дахиад татвар нэмнэ гэдэг дэндүү шударга бус хэрэг. Улсынхэм­жээнд 100 орчим мянган аж ахуйн нэгж байгаа ч үйл ажиллагаа нь хэвийн явж буй нь маш цөөн. Уул уурхай, барилга, худалдааны сал­барын­хан зогсолтын байдалд орчихоод байна. Гэтэл арай ядан амь зууж буйкомпаниуддаа дарамт үзүүл­сэн хэрнээ нэмж буй татвартай тэнцүү хэм­жээний зарлагыг тө­сөвт нэмэгдүүлсэн ньха­чир­халтай байгаа юм. Төрийн албаныхан өөрсдийнхөө тансаглалыг сан­хүү­жүүлэхийн тулд татвар нэм­дэгбайж болохгүй” гэлээ.

 

ХҮЧГҮЙДСЭН ДУУ ХООЛОЙ

 

Төр данхайсан бүтэцдээ өөрчлөлт оруулс­наар төсвийн зардал эрс буурна гэдгийг МҮХАҮТ-ын ерөнхийлөгчБ.Лхагважав хэлж байсан юм. Тухайлбал, төрийн хэт данхар бүтцийг багасгах зарчмаар зарлагыг бууруулахболомж бий. 183 мянган хүнтэй том албаны бүтэц, орон тоог 20 хувиар бууруулах, төрийн үйлчилгээний албанхаагчдын тоог 10 хувиар бууруулах, тэр дундаа удирдах албан ту­шаалт­нуудаа цөөлөхийг бизнес эрхлэгчидшаардаж байна. Ер нь татвараар дарамтлахын оронд аж ахуйн нэгжүүдээ дэмжиж ажилласнаар Олон улсынвалютын сангаас царай алдаж байгаа 400 сая ам.долларыг төвөггүйхэн бүрдүүлэх боломж байгааг ч мөнбизнесийнхэн хэлж байна.

Товчхондоо бизнесийн салбарынхан төрийн тан­саг­лал, данхар бүтэц, илүү зардлыг танаж, хэмнэж хямгатайамьдаръя гэж төрд сануулаад байгаа. Гэтэл ажилчдынхаа цалингийн төлөө санаа зовж үзээгүй, албан тушаалтанбайсан голдуу хүмүүс цугласан чуулганы танхимд бизнес эрхлэгчдийн дуу хоолой хүчгүйдэж байна. МҮХАҮТ-ынерөнхийлөгч Б.Лхагжав “Татварын суурь өргөжиж, татварын орлого бүрдүүлэхэд нааштай үр дүн гарч байгаа энэүед Засгийн газраас төсвийн зардлыг нэмэгдүүлэх, тэт­гэврийн насыг нэ­мэх, түүнчлэн  2016 оны намрынчуулганаар хэлэл­цүүлж байсан тат­вар нэмэх асуудлыг Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн сан­хүүжилтийн хөтөл­бөр” хэрэгжүүлэх нэрийн дор 2017 оны төс­вийн тодотголыг хэ­лэл­­цэх гэж байгааг биз­несийнтөлөөллийн гол байгууллагын хувьд МҮХАҮТ дуугүй хараад сүүхгүй” гэдгээ мэдэгдсэн билээ.

 

ТАТВАРААС ЗУГТДАГ ЭРИН ҮЕ ДУУССАН Ч ...

 

Үнэн хэрэгтээ татвар төлөхгүй зугтдаг эрин үе дууссан гэдгийг аж ахуйн нэгжүүд мэддэг болсон. Энэ нь татварынорлого эрс нэмэгдсэнээр тодорхойлогдоно. Тодруулбал, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль, НӨАТ-ын тухай хууль хэрэгжсэнээр өнгөрсөн оны төсвийн орлогын төлөвлөгөө 487.1 тэрбум төгрөгөөр, тэр дундаа НӨАТ-ын орлого 70 тэрбумаар нэмэгдсэн.

Энэ нь сүүлийн 20 жилд анх удаа татварын орлого бүх төрлөөр биелсэн үзүүлэлт төдийгүй энэ оны эхний гурвансард татварын орлого 30 хувиар нэмэгдсэн байгаа юм. Ингэснээр далд эдийн засаг ил болсны илэрхийлэл гэдгийгбизнесийнхэн хэлж байгааг анхааралтай сонсох учиртай. Хамгийн гол нь энэ удаад тавьж байгаа тэднийшаардлага гаргалгаатайгаа байгаа. Хэдийгээр ОУВС  зөвлөсөн байж болох ч шийдвэрийг Засгийн газар гаргадаг. Тэгэхээр алдаатай шийдвэр гаргаж аж ахуйн нэгжүүдийг боомилохгүй байхыг бизнесийнхэн хатуу сануулж байна.

Хэрэв төрийн зүгээс хувийн хэвшлийн нуруун дээрх ачааг улам бүр нэмбэл нийтээрээ эсэргүүцлээ илэрхийлж, татвар төлөхөөс татгалзана гэдгээ ч илэрхийлсэн. Тэгэхээр бизнес эрхлэгчид тэмцлийнхээ дараагийн хэлбэр болохтатвараа төлөхгүй байх арга зам руу орвол яах бол гэдэг асуулт гарч ирнэ. Магадгүй төрийн тансаглалд “хүч нэмэх” татварын өсөлт компаниудыг боомилох нь хэмээн олон нийт дургүйцэж байгааг анзаарах хэрэгтэй. Гарц, гаргалгаатай найман шаардлагыг сонсох түшээд байна уу?