Д.Дорлигжавыг төрсөн дүүгийнх нь хамт цагдан хорилоо
2019/01/08
Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавын гэрт өчигдөр орой Авлигатай тэмцэх газраас нэгжлэг хийжээ.
Түүнийг “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдоос их хэмжээний авлига авсан байж болзошгүй асуудлаар АТГ-аас өнгөрсөн оны сүүлчээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн.
Учир нь, “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд өнгөрсөн оны 12 дугаар сард 25 дугаар телевизийн "Ам нээвэл" ярилцлагад орох үеэрээ "Намайг улс төрийн шантаажаар хэдэн сар шоронд хорьсон. Д.Дорлигжав прокурорын дүүгийн данс руу дөрвөн сая доллар хийсэн минь үнэн" гэж ярьсан байдаг.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар өчигдөр орой АТГ-аас прокурорын зөвшөөрөлтэйгөөр Д.Дорлигжавын гэрт болон албан өрөөнд нь нэгжлэг хийж, төрсөн дүүтэй нь хамт байцаасан байна.
Улмаар үүрээр тэднийг цагдан хорьсон байна.
Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.
Жинхэнэ чоно доо · 2019/01/09
Энэ Дорлигжав албан тушаалаа хэрхэн хувьдаа ашиглах, бусдыг дарамтлах хэрэгсэл болгодогыг амьдрал дээр маш тод харуулсан хүн. Гэмгүй, нэг их буурьтай царайлж дүр үзүүлнэ. Монгол иймэрхүү хүмүүсээс болж баларч байгаа юм шүү дээ. Энэ хүн жинхэнэ рекетчин. Амьдрал нь нүглээр дүүрсэн учраас анхааруулга өгөөд байхад (охин нь нүглийнх золиос болоод байхад) мэдэрдэггүй үнэнхүү тэнэг "увс хүн". Шуналаа үнэнхүү дийлэхээ больсон. Энэ хүний дотны хүмүүс болох Элбэгдорж, Бат-Үүл нар бүгд адил. Нэг төрөл зүйлд багтагсад.

Хүннү · 2019/01/09
Монгол улсыг ийм болгох гэж гадны даалгавар авсан хүмүүс чинь энэ "ардчилагчид”юм биш үү. Зоргийгоо нухаж аваад л дураараа дургиж гарсан хүмүүс дээ. Тэд монголд Ардчилсан хувьсгал хийсэн гэж ярих дуртай, уучлаарай манайд хувьсгал болоогүй "төрийн эргэлт" болсон. Маш олон хүн энэ "луйварчидад" итгэсэн бүр нийгэмээрээ итгэсэн одоо тэгээд өөрснийгөө хар, нөгөөдүүлээ хар!!!
зочин · 2019/01/08
Ганцхан авилгын хэрэг биш ээ. Энэ нөхөр Элбэгдоржтойгоо нийлж улс төрийн зорилгоор маш олон хүнийг өөрсдийнхөө бий болгосон хонгилоор явуулж шорон гянданд хийж заримыг нь тарчлаан алсан албан тушаалын гэмт хэрэгтэн шүү дээ. 7-сарын 1-ний жагсаалыг улс төрийн хонжоо олох зорилгоорүймээн болгож хувиргаад дараа нь хэдэн муусайн цагдаа нарыг хонгилоороо явуулж ямарч үндэслэлгүйгээр цэргийн гэмт хэргээр ял оноож ажил амьдрал, нэр төр, эрүүл мэндээр нь хохироож өөрсдөө цэвэрхэн үлдсэн нөхдүүд шүү дээ хүзүүгүй энэ хоёр.
Зочин · 2019/01/08
Ганц ганболд биш бүх хэргийг н шийдээсэй
Цаг нь болсон доо · 2019/01/08
Энэ Дорлигжав гэдэг нөхөр албан тушаалаа далимдуулж мөн ч их гэмт хэрэг хийсэн дээ. Цаг нь эрх биш ирээ байлгүй. Энэ "увс хүмүүс" үнэхээр муухай хүмүүс байх юм аа. Энэ нөхрийн талаар Ганболд их зоригтой хэлсэн. Аргагүй баримттай хүн ийм зоригтой байдаг

Zochin · 2019/01/08
Barilaa,tavilaa biz.tegeel zamharaad alga bolno.
зз · 2019/01/08
ардчилал ийм хүмүүсийг сүүлийн 20 жил тэжээсэн баяжуулсан
Зочин · 2019/01/08
Их нүгэл хийж их баяжсан хүндээ лайгаа эдэлж байндаа
Төрийн албыг хувьдаа ... · 2019/01/08
Энэ Дорлигжав бол төрийн албыг хувьдаа ашиглах талаар гаршсан хүн шүү дээ. "Албан тушаалын хаялга" гэсэн үгийг улайн цайм хэрэглэдэг хүн. Тэгээд баахан шүүмжлэлд өртөж байсныг нь хүмүүс санаж байгаа биз. 1-р сарын 7-ны "Цензургүй яриа"-гаар Ганболд барин тавин ярьж байна билээ. Ерөнхий прокурор байсан ийм хүнийг Ганболд гэгч залуу ингэж гүтгэж зориглоно гэж байхгүй. Үнэхээр үнэн болохоор тийм зоригтой ярьж байгаа юм.
Төрийн албыг хувьдаа · 2019/01/08

Иргэн · 2019/01/08
Хорих яахавээ хэнтэй нийлж энэ дээрэмийг хийсэн бэ гэдгийг л олж тогтоох нь чухал тухайн үeд мөрдөнгийн дарга байсан хамар Батсүх хамтрагч нь байсан энэ хулгайчийг мөн хорьж байгаад үнэний нь хэлүүлэх хэрэгтэй
болж муу хулгайчыг · 2019/01/08
Элэбэгдоржийн суганы үс Элбэгдоржид ойртож л байна гэсэн үг