БНХАУ-ын иргэнийг гэрт нь дээрэмджээ
2020/09/02
БНХАУ-ын иргэн гэртээ 2020.08.31-2020.09.01-нд шилжих шөнө 02:00 цагийн орчим дээрэмдүүлсэн хэрэг гарсан байна.
Тодруулбал, БГД-ийн 6-р хороонд шөнийн 02:00 цагт БНХАУ-ын иргэнийг гэртээ унтаж байхад хаалгыг нь тогшиж гэрт нь орж, мөнгө, эд зүйлс болон гар утсыг нь дээрэмджээ.
Уг гэмт хэргийг үйлдсэн этгээдүүдийг цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж саатуулсан байна. Хэргийг 34 настай эрэгтэй С, 47 настай Б нар үйлдсэн болох нь тогтоогдсон.
Дээрх хэргээс гадна СХД-ийн нутаг дэвсгэрт иргэн О-г гэртээ унтаж байхад нь зүс таних этгээд гэрт нь орж дээрэмдсэн хэрэг бүртгэгдсэн байна.
Тиймээс иргэд шөнө оройн цагаар хаалгаа танихгүй хүнд шууд тайлж өгөхгүй байх, хаалгаа онгойлгож өгөхөөсөө өмнө дурангаар харж, асууж болзошгүй эрсдэл бүхнээс сэргийлнэ үү.
zochin · 2020/09/07
Hunii erhend haldaj bolohgui, oorsdoo l buruutna.
pagvaa · 2020/09/03
Ardiin tsagdaa ys undes ylgaj ajilaa yvuuldgui ym!
Зочин · 2020/09/03
Ямар мундаг цагдаа вэ зураг хөрөгийн тавиач ард түмэн зүсийн харж баярлаг
Зочин · 2020/09/02
Хятадуудыг дээрэмдсэн гэхээр цагдаа нарын шуурхай олж байгааг бусад хэргийг ингэж шуурхай илрүүлдэг болоосой Монгол цагдаа
ккк · 2020/09/02
Монголын хөгийн цагдаа нар хятадуудыг өмгөөлөхдөө мөн ч сайн шүү.