Монголын улс төрчдийн боловсрол нимгэрч, өчиггүй бурах болсон бололтой. Хэн нэгнээ муучилж, талцах нь энүүхэнд. Биеэсээ хэмлэж суух нь тэдний хийх ажил биш байлтай. Гэтэл төрийн өндөр сэнтийгээсээ буусан ч нэгнээ гүтгэн доромжлох нь хобби нь гэнэ. Нэг намын гишүүд хүртэл дотроо хагаралдах нь муухай харагдаж байна. Тухайлбал, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нэр хүндэд халдаж гүтгэсэн хэргээр шүүхэд ханджээ. Гэтэл шүүх нөгөө хоёрын хэн нь ялагч болсон нь тодорхойлоход хэцүүхэн шийдвэр гаргаж орхих нь тэр. Илүү дэлгэрэнгүйг эндээс 


 

Сүүлийн жилүүдэд Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн суудлаасаа бууснаас хойш бараг л "мода" болоод байгаа нэгэн хэрэг бол төр түшилцсэн эрхэмүүд АТГ-т дуудагддаг боллоо. Одоо бараг шалгагдаагүй үлдсэн ерөнхий сайд асангууд үлдсэнгүй. Монгол Улсын Ерөнхий Сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат мөнгө угаасан хэрэгт орооцолдсон бололтой. Эндээс уншина уу

 

УИХ-аа тарахаар нууцаар хуралдаж явах сүйхээтэй МАН-ынхан.  Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, МАН-ын даргаар ажиллаж байсан намынхаа хүмүүс, МАН-ын генсек Д.Амарбаясгалан нарын 11 хүнийг өрөөндөө цуглуулж хуралджээ. Тэдгээр 11 хүн нь төрд, намдаа том албан тушаал хашиж явснаас гадна МАН дахь фракц бүлэглэлүүдийг тэргүүлдэг гэдэг утгаар нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх ийн хандсан бололтой юм уу даа. Энэ талаарх дэлгэрэнгүйг эндээс 

 

ЖДҮ-д нэр холбогдсон Ж.Энхбаяр гишүүн боловсролын салбарт гар дүрэв. Тэрбээр өөрийн сонгуулийн амлалтаа биелүүлэхийн тулд "Монгол тэмүүлэл" олон улсын Кембрижийн сургуулийн байрыг булаацалдах болсон талаар тус сургуулийн эцэг эхчүүд олон нийтэд мэдээлсэн юм. Үйл явдлын дэлгэрэнгүйг эндээс уншина уу

 

Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "Капитал" банкинд ЭМД, НД-ийн мөнгийг хадгалахыг зөвшөөрч байсан талаарх баримт нийтлэгдэж шуугиан дэгдээгээд байна. Илүү дэлгэрэнгүйг эндээс 

 

 

Холбоотой мэдээ:

ТОЙМ: Улс төрчдийн "дуулиан" тасрахгүй нь

ТОЙМ: Улс төрчдийн "дуулиан" тасрахгүй нь /2/

ТОЙМ: Улс төрчдийн "дуулиан" тасрахгүй нь /3/

ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь/4/

ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь/5/

ТОЙМ: Улс төрчдийн "дуулиан" тасрахгүй нь /6/

ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь /7/

ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь /8/