Монголын улс төрчид ирэх хаврын сонгуульдаа бэлдээд хөл хөөртэй яваа энэ цаг үед тэдний өдүүлсэн хэргүүдийн цуваа үл тасрав.

Урвалт улс төрчдөд байж боломгүй зүйл гэдэг. Тэгвэл манайд бас ийм нөхдүүд байгаа бололтой. Энэ талаар өнгөрсөн онд Ардчилсан хөдөлгөөний анхдагчдын нэг Д.Нинж ийнхүү өгүүлэв.

 

Олон жилийн турш яригдаж байгаа агаарын бохирдлыг бууруулах асуудалд Засгийн газраас далайцтай арга хэмжээ авсны үр дүнд хоолой хорсгож, нүд улайлгасан хорт утаанаас улаанбаатарчууд салах гээд үзэж тарж л сууна. Гэтэл ар хударгаар нь шөнийн хөнгөлөлтийн мөнгийг идэж, уусан хэрэг дуулиан дэгдээж эхэллээ. Эндээс уншина уу 

Эрх мэдэлтэй суудалд нэгнээ зүтгүүлсэн хэмээн ярьж байдаг болсон. Үүний нэг жишээ нь Ц.Цогзолмаа: Би Энхболд гишүүнийг намын даргатай танилцуулж, нэр дэвшихэд нь дэмжлэг үзүүлсэн гэв. 

Т.Ганболдоос 4 сая ам.долларын хахууль авсан Д.Дорлигжавын хэрэг хэрэгсэхгүй болжээ

“Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд “Манай компанийн данснаас 4 сая ам.доллар тухайн үеийн Ерөнхий прокурор Д.Дорлигжавын төрсөн дүүгийн дансанд шилжсэн нь үнэн” хэмээн мэдэгдсэн нь дуулиан дэгдээсэн.

Шилжүүлэг хийсэн баримтаа дэлгэж, АТГ болон холбогдох байгууллагуудад нь өгсөн байдаг. Гэвч энэ мэдэгдлийн дараа Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав үүнийг гүтгэлэг, андуурал хэмээн мэдэгдсэн бол хариуд нь “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд “Энэ бол мөрдөн байцаалтад явж байгаа асуудал.

Гэхдээ тайлбар хийх хэрэгтэй байх. Энэ 4 сая ам.доллар бол Д.Дорлигжавын авсан мөнгөний тодорхой хэсэг нь. Хууль энэ хяналтын байгууллага дээр бусад бүтэн хэмжээгээрээ шалгагдаж байгаа. 4 сая ам.доллар бол олон нийтэд ил гарсан хэсэг нь” хэмээн тайлбар хийсэн.

Тус хэргийг ийнхүү мэдэгдлээс хойш хуулийн байгууллагууд шалгаж байгаа гэх тайлбарыг өгөөд байсан ч тэд “молиго” өмхүүлжээ. Монгол улсын Ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Дорлигжав болон түүний төрсөн дүү Д.Баатар, баруун гар Ч.Бямбаа нарт холбогдох 4 сая ам.долларын хэрэг Хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болсныг өнөөдөр болсон УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар мэдэгдлээ.

Хэдэн сарын өмнөөс уг хэргийг хэрэгсэхгүй болгох сонирхол улстөрийн хүрээнд байгаа талаар хэвлэлүүд мэдээлж, сануулж байсан. Гэвч ёртой юм шиг хуулийн байгууллагууд уг хэргийг хэрэг гэж үзсэнгүй.

Энэ талаар Хуульзүйн дэд сайд асан Б.Энхбаяр өөрийн цахим хуудаснаа “Дорлигжавын 4 сая $-н хэрэг хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болсоныг ХЗБХ-ны дарга Х.Нямбаатар чуулган дээр хэллээ. Ийн түүний 2 шалгагдсан хэрэг хоёулаа Ц.Нямдоржийг сайд байхад хэрэгсэхгүй болов. #УлаанБал-д сануулж байсан ч “сайхан” дарж байгаад хүслээ гүйцэтгэлээ” хэмээсэн байна.

 

Аманд багтахааргүй өндөр “үнийн дүн”-тэй авлигын хэргүүдийн талаар сонссоор монголчууд бид дөжирч байх шиг байна. Тэд ч ял, зэмлэлээ хүртэхгүй байгаад л байх юм. Албан тушаалд яаж ийгээд хүрдэг. Түүгээрээ дамжиж Монголын баялаг, төсөв хөрөнгийг өөрийн юм шиг зарцуулдаг нам дагасан хулгайч нарын арми бий болоод удлаа. “Акул”-ын ав эхлэх үү: С.Баяраас Б.Батзориг хүртэл

 

Улс төрчид нэр цэвэр суудлаа тавьж өгч чадахаа байсан гэхэд болно. Заавал нэг монгол улсын нэрийг тэр дундаа төрийн албан хаагчийнхаа алдрыг уландаа гишгэж, дэлхийд шившиг болгож санаа нь амардаг хэсэг бүлэг нөхөдтэй болсон. Тэдний цувааг А.Баттөр үргэлжлүүлэв.

Оффшор бүсэд мөнгө угаасан дипломатчийн нэр ил боллоо.  АТГ-аас визний хураамжийн мөнгийг гэр бүлийнхээ гишүүдээрээ дамжуулан усан үзмийн талбайтай тансаг байр худалдан авч, мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт Франц улсад суугаа Элчин сайд А.Баттөрийг шалгаж эхэлжээ.

Түүнийг Улаанбаатарт болсон Элчин сайдуудын цугларалтад ирээд байхад нь хилийн хориг тавьжээ. Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажиллаж буй Авирмэдийн Баттөр нь 2012-2016 онд Батлан хамгаалахын дэд сайдаар ажиллаж байсан Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд дипломат цолтой, дипломат албанд 16 жил ажилласан нэгэн юм.

Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос эрүүгийн нэг бус хэрэгт холбогдуулан гэрчийн мэдүүлэг авахаар  дуудсан ч АТГ-т очихгүй байгаа гэнэ. Зангиагаа засаад ирнэ гэсэн Ц.Элбэгдоржийг гурван удаа дуудахад АТГ-т очсонгүй

Монголчууд бид хэзээ ч төрийн суудалд сонгож болохгүй хэдэн нөхдийн нэрийг өөрийнхөө овог шиг цээжлэх ёстой болсон хэмээн хошигнол 2019 онд гарсан. Тэгвэл тэдний оролцсон Сүржин эхэлж, даржин дарагдсан хэргүүдийг эндээс уншина уу.

 

 

 

 

 

Холбоотой мэдээ:

ТОЙМ: Улс төрчдийн "дуулиан" тасрахгүй нь

ТОЙМ: Улс төрчдийн "дуулиан" тасрахгүй нь /2/

ТОЙМ: Улс төрчдийн "дуулиан" тасрахгүй нь /3/

ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь/4/

ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь/5/

ТОЙМ: Улс төрчдийн "дуулиан" тасрахгүй нь /6/

ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь /7/

ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь /8/

ТОЙМ: Улс төрчдийн "дуулиан" тасрахгүй нь /9/

ТОЙМ:Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь /10/

ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь /11/

ТОЙМ: Улс төрчдийн "дуулиан" тасрахгүй нь /12/