ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь /14/
2020/01/24
Айсуй сонгуульд хүч үзэх улс төрчид аль намаас, хаанаас нэр дэвшихээ мэдэгдэж эхэллээ. Гэвч зарим нэг нөхдийг намаасаа нэр дэвшүүлэхгүй хэмээж байна. Улс төрчдийн тойргоо хүртэл буцаалдаж нэлээдгүй үзэж тарах бололтой. Эндээс дэлгэрэнгүйг уншаарай.
Сонгуулийн үетэй зэрэгцэн намынхаа нэрийг баастах дуулианыг ах намын гишүүд тарив. Австралийн сидней хотод казинод байгаа хэд, хэдэн зураг цахим сүлжээнд цацагдсан юм.
Олон нийтэд ил болоод байгаа зураг дээрээс УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат, Монгол Улсаас Холбооны Австралийн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Чулуунхүү нарыг харж болно. Тэд энэ сарын 13-15-нд Австралийн Холбооны Улсад болсон ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй парламентын гишүүдийн айлчлалын багийн бүрэлдэхүүнд явсан гишүүд юм. Тэднээс гадна УИХ-ын даргатай хамт УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат нар ч явжээ. Казинотой нэр холбогдсон тэд ямар хариулт өгч, хэн юу гэж өгүүлснийг эндээс уншина уу.
Монгол Улс 13 яамтай. Түүний нэг нь Зам, тээврийн хөгжлийн яам. Энэ яам өмнө нь Дэд бүтцийн яам, Дэд бүтцийн хөгжлийн яам, Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам зэргээр нэршлээ хэдэнтээ сольж ирсэн байдаг. Тус яаманд ажилласан эрх мэдэлтэн будсын гарт амиа алддаг хачин хэрэг гардаг болжээ. Зөвхөн өнөөдөр яригдаж байгаа газрын дарга нарын зодооноос үүссэн хүн амины хэрэг, авлигын хэргүүдээр л ингэж ярьсан юм биш. Эртнээс энэ яам зартай байсан.
Эдүгээ хуулийнхан 22 жилийн турш мөрдөж байгаа улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг манай улсын гэмт хэргийн ертөнцөд гарсан аймшигт аллагуудын нэг. С.Зориг алагдахаасаа өмнө Дэд бүтцийн сайдын албыг хашдаг байв. Түүний дараах Дэд бүтцийн хөгжлийн сайд бол Г.Батхүү байв. Зам, тээврийн хөгжлийн яам тойрсон аллага, авлигын хэргүүд
Улс төрчид АТГ-ын хаалгыг татдаг болоод удаж байна. Энэ удаад Д.Дорлигжавыг дүүгийнх нь хамтаар цагдан хоригдов. Тодруулбал, Авилгатай тэмцэх газраас 01 сарын 14-ны орой Монгол Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав болон түүний дүү Д.Баатар нарын гэр албан өрөөнд нэгжлэг хийсэн.
Харин 01 сарын 15-ний өглөө түүнийг дүү Д.Баатарын хамтаар Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон тухай мэдээллийг эх сурвалжууд өгч байна.
Өнгөрсөн жилийн сүүлээр түүнийг Алтан Дорнод Монгол компанийн захирал Т.Ганболд “УЕП байсан Д.Дорлигжав дөрвөн сая ам.доллар надаас нэхсэн. Дээрх мөнгийг нь Д.Дорлигжавын төрсөн дүү болох Д.Баатарын данс руу шилжүүлмэгц намайг сулласан” гэх ноцтой мэдээллийг дэлгэж байв. Энэхүү мэдээллийн дараа АТГ-аас Д.Дорлигжавыг бусдыг дарамтлан мөнгө авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм.
Төрийн өндөр алба хашаад тугаа мандуулж явсан цөөнгүй улстөрч өнөө, маргаашгүй саатуулагдчих гээд сандарч сууна. Эвгүй хөдөлгөөн гаргаж, хэнэггүй үг унагах төдийд л хэрэгтний ширээнд суухад бэлэн байгаагаа мэдэрсэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд тэргүүтэй асангууд Монголоо тойрон амьдарсаар багагүй хугацаа өнгөрлөө. Ингээд цагтаа хэн бүхний хэрэгтэй, чухал хүн нь байж, мандаж явсан ч хариуцаж байсан ажлаасаа болж өнөө маргаашгүй хоригдох гээд сандарч яваа зарим улстөрч, төрийн өндөр албан тушаалтан эрхэмүүдтэй эндээс танилцана уу.
Монголчууд 60 сая толгой малтай улс хэмээн гайхуулах дуртай. Өнгөрсөн онд махны үнэ тэнгэрт гарч нэг килограмм мах 20 мянга хүрэхээ дөхсөн. Энэ үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Мах, гурилын үнэ нэмэгдвэл Ч.Улаан сайд толгойгоороо хариуцаарай" гэчихсэн.
Гэтэл өнөөх сайд маань махны квотыг өөртөө урвуулан ашигласан гэх мэдээллийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж дэлгэв. Дэлгэрэнгүйг эндээс унших боломжтой юм.
76 гишүүд казино, авилгын хэрэгт холбогдож шуугиан тарьж дуусаагүй байхад зодоон, танхайн хэрэг тарьдаг ганц задарсан гишүүнтэй болжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнгсөрсөн оны сүүлээр “Петровис” группийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ц.Оюунгэрэлийн охин Б.Шинэзаяагийн төрсөн өдрийн баярын үеэр Тагнуулын ерөнхий газрын дарга асан, генерал Б.Хурцын хүү Х.Тайвантай маргалдаж, толгойндоо гэмтсэн билээ.
Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр байр сууриа цахим хуудсандаа илэрхийлжээ. Тэрбээр “Доромж үг даалгүй давьтаргүй үйлдэл гаргасан миний буруу. Ичихийн ихээр ичив. Улстөрийн дайралттай үед бичлэг тасдаж, тараасан нь онцгүй ч надад өөрийгөө зөвтгөх шалтгаан байхгүй. Харин миний буруутай үйлдлээр улстөрч шинэ залуусыг адилтгаж харлуулах хэрэггүй” гэжээ.
Харин түүний энэ мэдэгдлийн дараа хүн зодсон бичлэг нь бүрэн эхээрээ олон нийтэд ил болсон юм.
ТОЙМ: Улс төрчдийн "дуулиан" тасрахгүй нь
ТОЙМ: Улс төрчдийн "дуулиан" тасрахгүй нь /2/
ТОЙМ: Улс төрчдийн "дуулиан" тасрахгүй нь /3/
ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь/4/
ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь/5/
ТОЙМ: Улс төрчдийн "дуулиан" тасрахгүй нь /6/
ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь /7/
ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь /8/
ТОЙМ: Улс төрчдийн "дуулиан" тасрахгүй нь /9/
ТОЙМ:Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь /10/
ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь /11/
Зочин · 2020/01/24