Х.Тэмүүжин Ерөнхийлөгчийг хуультай болгоно
3 цагийн өмнө
126-тай УИХ-д хууль ярьчих хэдхээн гишүүний нэг бол Х.Тэмүүжин. Тэд дотроо ч дээгүүрт бичигдэнэ. Фракц бүлэглэлээр далбаалж малгайлаад яваад байдаггүй. Хуульчийн хувьд, улстөрчийн хувьд аль альдаа хувийн амбиц өндөртэй. Улс төрийн ханилгаа муутай гэж муулдаг. Тэрнээсээ болоод фракцад ороод байдаггүй гээд ойр орчмынхон нь яриад байдаг.
Уулаасаа улстөрч, гишүүн хүн тохой татдаггүй байх нь ард иргэдэд хамгийн хэрэгтэй. Бүх улстөрч ийм байвал Монгол найдвартай хөгжинө, хол явна. Даанч тиймгүй, боломжгүй л…
Х.Тэмүүжиний хувь хүн, хувь улстөрчийн онцлог нь өнөөдөр улстөрчийн зориг болон харагдах болсон. Тавдугаар сард гишүүнийхээ бланк дээр АН-ынхаа бүлгийн гишүүдийг: Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй гэж гарын үсэг зуруулсан. Адтай мэдээлэлтэй эх сурвалжийн дуугарснаар: Х.Тэмүүжин тэрнээсээ болоод 13 онд Хуулийн сайд байсан үетэй нь холбоотой хэрэг үүсгүүлээд явж байгаа гэх. Хэрэг гэснээс: Сүүлийн үест улстөрчидтэй холбоотой дандаа л 10-аас дээш жилийн өмнөх хэрэг сөхөгддөг болж. Хэрэг хийсэн бол хариугаа хүлээх нь зүйн хэрэг. Гэвчиг өнөөдрийг хүрэх 10 гаруй жилийн хугацаанд тэрхүү улстөрчийн хэрэг хэний ширээ, сэйфэнд хадгалагдаж байв аа. Гаргалгүй 10 гаруй жил хадгална гэдэг өөрөө гэмт хэрэг бус уу. Энэ Х.Тэмүүжингийн холбогдоод байгаа хэрэг гэхэд хэний сэйфнээс гараад ирсэн бэ. Хэзээ нэгэн цагт хэрэг хадгалсан хүн энийгээ хэлэх үе ирэх л байх. Энийг хөндөж яриад: Цаг нь ирэхээр ярина гэж байгаа улс олноор таарч байна.
Х.Тэмүүжин гарын үсэг цуглуулаад, тэрнийхээ дараа хэрэг үүсгүүлээд дуугүй болсонгүй. Хэд хэдэн хуулийн төсөл дээр суужээ. Боловсруулж байгаа хэд хэдэн төсөл “Ди парламент”-д орж. УИХ-ын тухай хуульд оруулах 3-4 өөрчлөлтийг санаачлаад боловсруулж. Мөнхүү: Тэр төслүүдэд нь Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл багтаж. https://d.parliament.mn/tusul/7d51ce63-e879-4f3e-9f80-fed0c9228732 холбоосоор орж харж болно.
Х.Тэмүүжин Ерөнхийлөгчийн хуулийн төслийн үзэл баримтлалд: УИХ-аас 2019 оны 11 сарын 14-ний өдөр хэлэлцэн баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно гэж, түүнчлэн Ерөнхийлөгчид тавих насны босгыг өндөрсгөж, зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгогдохоор өөрчлөлт орсон билээ. УИХ-ын 2020 оны 02 дугаар тогтоолоор баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарь, 2021 оны 12 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасан. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орсноос хойш 6 жил, УИХ-аас Засгийн газарт даалгаснаас хойш 4 жил өнгөрсөн хэдий ч Үндсэн хуулийн үзэл санаанд нийцүүлэх, дээр дурдсан бодлогын баримт бичигт тусгасан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх ажил орхигдож иржээ.
Ерөнхийлөгчид Үндсэн хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд тодорхой бүрэн эрхийг олгох үүднээс Ерөнхийлөгчийн бүрэн эрхтэй холбоотой хуулиудын талаар түүвэр судалгаа хийхэд: нийт 71 хуульд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн талаар зохицуулсан байх бөгөөд эдгээрийн 23 хуульд Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид олгогдоогүй бүрэн эрхийг зохицуулсан, бусад хуульд Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчид олгосон бүрэн эрхийн хүрээнд байна.
Хуулийн төслөөр Ерөнхийлөгчийн Үндсэн хуульд заасан үндсэн зарчим, чиг үүрэг, бүрэн эрхийн баталгаа, халдашгүй байдал, үйл ажиллагаанд нь хориглох зүйл, Ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусгавар болсны дараах хязгаарлалт зэрэгтэй холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд хуулийн төсөлд дараах зохицуулалтыг тусгалаа.
1 дүгээр бүлэгт: Ерөнхийлөгчийн УИХ-д тангараг өргөх ёслолын ажиллагааг тодорхой хуульчилж, Үндсэн хуульд заасанчлан цэрэг хөдөлгөх шийдвэр гаргах, эсхүл Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилуулахаар иргэнийг нэр дэвшүүлэх, ЕТГ-ын дарга, дэд дарга, зөвлөхийг томилж, чөлөөлөх тохиолдолд захирамж, бусад бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргах, тэдгээрийг хэвлэн нийтлэх, хүчин төгөлдөр болох хугацааг мөн тодорхой болгов. Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх зарлигийн төсөлд Засгийн газраас санал авч, дэмжсэн тохиолдолд зарлигийг гаргах бөгөөд түүнд Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болохыг хэвээр үлдээлээ. Мөн Ерөнхийлөгч улс төрийн намын гишүүн бол Ерөнхийлөгчийн тангараг өргөхөөсөө өмнө намын гишүүнчлэлээ түдгэлзүүлэх, эсхүл гишүүнчлэлээсээ гарах, мөн Ерөнхийлөгч ашгийн төлөө болон ашгийн төлөө бус хуулийн этгээдийн удирдах болон гүйцэтгэх албан тушаал хаших, ашгийн төлөө бус хуулийн этгээдийн гишүүн байхыг хориглосон зохицуулалтыг тусгав.
2 дугаар бүлэгт: Ерөнхийлөгч УИХ-д ажлаа хариуцаж, үйл ажиллагааныхаа тайланг жил бүрийн 3 сарын 1-ний өдрийн дотор УИХ-д хүргүүлж, хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулдаг байхаар, гадаад харилцааны талаарх бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ үндэсний язгуур ашиг сонирхлыг дээдэлж, гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангах үүрэгтэй байхаар хуульчиллаа.
Ерөнхийлөгч Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах, бүх шатны шүүгч, Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг томилох хугацааг тодорхой зааж өгөв.
Ерөнхийлөгч ҮАБЗ-ийг тэргүүлж, ҮАБЗ, түүний ажлын алба бүтцийн хувьд Засгийн газрын системд ажиллах нь Үндсэн хууль болон парламентын засаглалтай олон улсын жишигт нийцсэн оновчтой шийдэл гэж үзэн ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргыг тус зөвлөлийг тэргүүний хувьд Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилдог байх, түүнчлэн Зөвлөлийн хуралдааныг Ерөнхий сайдын санал болгосноор Ерөнхийлөгч зарлан хуралдуулах, хэлэлцэх асуудлыг Ерөнхий сайд танилцуулдаг байхаар тусгалаа.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын тухай, Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд нийцүүлэн Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д танилцуулснаар Засгийн газар томилдог байх өөрчлөлтийг тусгалаа.
Ерөнхийлөгчийн гэмт хэрэг үйлдсэн хүнд уучлал үзүүлэхдээ харгалзах шалгуурыг хуульд тусгаж, нөгөөтэйгүүр Эрүүгийн хуульд заасан хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг, болон авлигын гэмт хэрэгт уучлал үзүүлэхгүй байхаар, харин энэхүү уучлал үзүүлэхгүй байх зохицуулалт нь насанд хүрээгүй хүнд хамаарахгүй байхаар тус тус зохицууллаа.
Ерөнхийлөгчийн УИХ-ын баталсан хууль, бусад шийдвэрт хориг тавих болон хориг тавихгүй байх үндэслэлүүдийг тодорхойлов. Тухайлбал: Үндсэн хууль, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хууль, УИХ-ын баталсан хууль, бусад шийдвэрт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж гаргасан шийдвэр, Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж гаргасан шийдвэр, сонгууль товлон зарлаж, санал авах хугацааг тогтоох тухай УИХ-ын шийдвэр, УИХ-д ажлаа хариуцдаг болон УИХ-аас томилогддог албан тушаалтныг томилох, чөлөөлөх, огцруулах тухай УИХ-ын шийдвэр, УИХ-ын бүрэн эрх, дотоод зохион байгуулалт, дэгийн талаар гаргасан шийдвэр зэрэгт Ерөнхийлөгч хориг тавихгүй байхаар тусгалаа.
3 дугаар бүлэгт: Улс төрийн намын үйл ажиллагаанд оролцох, улс төрийн нам байгуулах, үйл ажиллагааг санхүүжүүлэх, Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд үл хамаарах асуудлаар бусад байгууллагын үйл ажиллагаанд оролцох, нөлөөлөх, Монголын ард түмний эв нэгдлийг бусниулах, эс үйлдэл, шийдвэр гаргахыг хориглох зэрэг Ерөнхийлөгчийн үйл ажиллагаанд хориглох 11 зүйлийг тусгалаа.
4 дүгээр бүлэгт: Ерөнхийлөгч байсан иргэн Ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусгавар болсноос хойш улс төрийн нам байгуулах, эсхүл гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдэд удирдах болон гүйцэтгэх албан тушаал, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, УИХ-ын зөвшөөрөлгүй гадаад улсад байнга оршин суух, амьдрахыг хориглохын зэрэгцээ нөгөөтэйгүүр Ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусгавар болсны дараа Засгийн газрын гишүүний тухайн үеийн ханштай тэнцэх цалинг насан турш авах, бүрэн эрх дууссанаас хойш гурван жилийн хугацаанд суудлын автомашин болон холбоогоор үйлчлүүлэх, төрийн тусгай хамгаалалтад байх зэрэг баталгаагаар хангагдах зохицуулалтыг тусгасан.
5 дугаар бүлэгт: Ерөнхийлөгч үйл ажиллагаагаа явуулах нөхцөлийг хангах ЕТГ-ын эрх зүйн байдлыг тусгав гэжээ.
Уулаасаа: Ерөнхийлөгчийн тухай хуулийг хэн нэг нь санаачилж боловсруулаад УИХ-аар батлуулах цаг нь болсон гэдгийг жирийн иргэд ч хэлнэ. Үндсэн хуульд УИХ-аас 19 онд өөрчлөлт оруулахдаа Ерөнхийлөгчийн эрх зүйг өөрчилсөн тодорхой нэмэлтүүд хийсэн. Гэвчиг: Ерөнхийлөгчийн тухай хууль 1993 оны 6 дугаар сарын 5-ны баталсан хэвээрээ байгаа. Тэрүүгээрээ Үндсэн хуулийн 19 оны өөрчлөлт Ерөнхийлөгчийн тухай хуультай зөрчилтэй яваад байгаа. Жишээ нь: 30 дугаар зүйлийн 2-т Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно гэсэн заалт орсон.
Харин одоо хүчин төгөлдөр 1993 оны Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн
1-т: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн жил байна гэх жишээтэй билээ.
Базах нь ээ: Х.Тэмүүжин Ерөнхийлөгчийг Үндсэн хуульд нийцүүлсэн хуультай болгох гэж байна.
Ө.Билэг
Зочин · 49 минутын өмнө
SAWN80955877
Зочин · 51 минутын өмнө
Сармагчин юугаа бичээд байнаа
Зочин · 2 цагийн өмнө
NEG YDAAGN TACHAANGUI SEKSYG80955877
Зочин · 2 цагийн өмнө
XALYYN SEXSEER SERELN ODOOMOOR SEKSDEED80955877
Зочин · 3 цагийн өмнө
XALYYTSMR SHAALGI TOMSGN LAW SXN XELEEREE DOLOOJ80955877
Зочин · 3 цагийн өмнө
BOOB XXI BOOWN DOLOOMOOR URN SHINEGENE AMSI
Зочин · 3 цагийн өмнө
SADRTLA XUCHINDEX ERCHUUDTEI SEKSYN NZ AMRAG BOLI80955877
Зочин · 3 цагийн өмнө
SADAR VANXANI UILCHLGE TAASHAALG SEKSYG80955877