“Декамерон” хийгээд “Pax Mongolica”
2014/02/12
Саяхан Үндэсний олон нийтийн телевизээр “Бага хаадын үе” хэмээх 20 ангит кино гарч дууслаа. Мэдээж өдөр бүр шахуу үзээд байдаг Солонгосын "өчүүхэн" хаадын тухай олон ангит киноны хаана ч хүрэхгүй хийцтэй ч гэлээ Бага хаадын үеийн дотоодын самуун түүнээс үүдэлтэйгээр Манж чин улсын дарлалд орсон үеийн тухай маш товч өгүүлсэн ч хүмүүс өөрсдийнхөө түүхийг харж гутрах нь гутарч ийм л түүхтэй улс юм байна гэж бараг анх удаа мэдэж байгаа хүмүүст бол сонин санагдсан байж таараа.
Ганцхан бага хаадын үед ч биш их хаадын үед ч иймэрхүү түүх арвин байдаг. Харин би одоо “Солонгосжоод” байгаа манай үзэгчидэд нэгэн өчүүхэн түүх өгүүлэх гэж байна.
1348 онд бичигдсэн Бокаччиогын “Декамерон” зохиолыг бид дунд сургуулийн хичээлээр үзэж танилцсан. Дэлхийд алдаршсан тэр зохиолд гардаг 10 хүн Монголоос гаралтай хар тахал европод тархах үед зугтаж нэгэн буйд газар цуглаж бүгсэн хүмүүсийн яриа ажээ.
Монголын сүүлчийн их хаан Тогоонтөмөр Солонгос буюу Юань гүрний алс хэсэг Корьё аймагыг захирч байх үедээ Чэжү арал дээр сууж байсныг түүх гадарладаг хүн бүр мэдэх биз.
Юань гүрний алс хэсэг Корьё аймгыг Монгол цэргүүд 30 жил үргэлжилсэн дайны эцэст эзэлж аваад царайлаг санагдсан Солонгос охид хүүхнүүдийг маш ихээр авч улс гүрэн даяараа тарааж ордны шивэгчин эмс болгодог байсан төдийгүй өөрсдөө ч Солонгос эхнэр авдаг байжээ.
Зарим эх сурвалжид улс орон даяар хүргэгдэн ирсэн Корьё охидыг Юань улсын нийслэл Дэдү-ийн хааны ордны шивэгчин болгон ажил хийлгэх эсвэл бэлэвсрэн хоцорсон түшмэлүүдэд хүчээр татвар эм болгон өгдөг байсан тухай нилээдгүй бичиж үлдээсэн байдаг.
Мөн түүнчлэн тухайн үед өөрийн чадвараараа зэрэг дэв ахиж хааны ордны чухал албыг хашиж байсан Коръё гаралтай тайган нар бас байсан байна. Ажил хийлгэхээр авч ирсэн охидууд дунд гоо үзэмж, ажилч хичээнгүй чанар, ёс суртахуунаараа олноос тодрон гарч өөрсдөд нь тулгарсан амаргүй хувь заяагаа өөрчилж чадсан хүмүүс ч байв.
Тэд Юань улсын дээд анги монголчуудын хүрээний дунд ордны тусгай коръё соёлыг ихэд дэлгэрүүлэх болов. Эдгээр бүсгүйчүүд дунд эрхэм төр улсын хаан суудлын нэгэн тулгуур монголын хааны их хатан болох хувь заяа бүрдсэн Гги овогт нэгэн бүсгүй байлаа.
Тэрээр ордоны шивэгчингээс Тогоон төмөр хааны хатан болж байсан түүхтэй ажээ.
Мөн Юань гүрний 3 р хаан Хайсан Хүлэг Солонгос улсыг захирч байхдаа Ки Ван Кү хэмээх Солонгос хатантай байсан бөгөөд 1300-1329 онд амьдарч байсан Хутагт хаан Хүслэн тэр эхээс гарсан нэг үгээр хэлбэл нэгдүгээр үеийн Солонгосын эрлийз хаан байсан тул тухайн үедээ дээдсийн хүрээнд их эрх мэдэлтэй байсан Элтөмөр ванд хорлогдон жил хиртэй хаан суугаад нас барсан бол Хүслэн хааны дэд хөвгүүн Ренчинбал 7 настайдаа хаан суугаад Монголын түүхэнд ердөө 43 хоногын дараа тахал өвчиний учир нас барсан ажээ. Элтөмөр буюу зарим сурвалжид Яньтөмөр ,Энхтөмөр, Ихтөмөр гэх мэтээр янз бүрээр бичигдэж үлдсэн мөнөөх эр түүний эх Бабошаг бас хоролсон гэх бөгөөд Ренчинбал хааныг ч хоролсон байу болзошгүй гэж үзэх түүхчид байдаг байна.
Тэрээр Баяд аймгийн Рун Жиан ван Жунхур гэгчийн хүү Юань улсын сүүлээр тодрон гарсан төрийн нэрт түшмэл байжээ. 1328 онд Төвтөмөрийг хаанд өргөмжлөхөд ихээхэн хүчин чармайлт гаргасан тэрээр Юань улсын төрд 1328-1333 оныг хүртэлх хугацаанд нийт 4 хүнийг хаанд өргөмжилж, тэр ч утгаараа түүний эрх дарх нь хааны угсааны олон вангуудаас илүү өндөр байсан ажээ.Элтөмөр 1333 онд мөнөөх тахлаар нас барсан гэж үздэг.
Харин би дээр яагаад “Декемарон” гэх зохиолыг дурдсан бэ гэвэл яг тэр үед манайхаас гаралтай хар тахал гарч дэлхий дахинд тархсан байх юм.
Тэр тахлын зарим эх сурвалжид бөөсөн тахал гэх боловч бубус буюу грэг хэлний давсаг гэх үгнээс гаралтай хар тахал бөгөөд өглөөхөн эв эрүүл байсан хүн хавагнан давсаг нь чинэж үхдэг бас маш их халдвартай тахал байжээ. Энэ хар тахал дэлхий даяар тархсан бөгөөд торгоны замаар тарж асар олон хүн үгүйрч сүйрсэн билээ.
1331 оноос Хубэ мужын 90 хувь нь тахлаар үхэв.1340-1400 оны хооронд энэхүү тахлаас болж үхсэн хүний тоо дэлхийн хоёрдугаар дайнд амь үрэгдсэн хүний тооноос давдаг гэж Жак Уэтэрфордын номонд гардаг.
Тугтөмөр хаан Элтөмөрийн ятгалгаар ахын амийг хөнөөсөндөө гэмшин сэтгэлийн зовлонд орж, удалгүй 29 насандаа таалал төгсөхийн өмнө ахынхаа хөвгүүдээс хаан болгохыг захин өөд болжээ.Тэгээд ч Хүслэнгийн хөвүүн Ренчинбал хаан суусан ч 43 хоног болоод үхжээ.
Энэ мэтчилэн манай түүхийн сайн муу бүхэн дэлхийтэй холбоотой тэр дундаа Их хаадын төгсгөл үе Солонгос улстай нягт холбоотой байдаг байна.
Чингис хааны их байлдан дагуулалтын үр дүнд Торгоны зам жинхэнэ ёсоороо сэргэж “PAX MONGOLICA” буюу “Монгол ёсны энхийн журам” гэж гарч ирсэнээр дэлхийг бүрхсэн ази европыг холбосон их сүлжээ үүссэн бөгөөд энэ торгоны зам европын сэргэн мандалтад асар их түлхэц болсон тухай түүхчид тэмдэглэн үлдээжээ.
Өөрөө түүх өчүүхэн төдий гадарладаг хирнээ ийм юм бичсэний учир нь өнөөдөр бид өөрсдийнхөө түүхийг дэндүү бага судалж бас сурталчилж байна гэх гээд байгаа юм. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Монгол улс байгуулагдасаны 800 жилээр дэлхийн улс гүрнүүдийн тэргүүнүүдээр Чингис хааныг тодорхойлох тойруу замаар магтуулах оролдлого хийсэн бөгөөд тэр номонд харин ч Монголын хэвт ёсны энхийн журмын тухай Италын Жорж Наполитани, Францын Жак Ширак нар үг хайргүй магтсан ч харин өнөөх ном нь эгээтэй л түүнд нэг зүйл анги нэмчихээгүй билээ.
Иймхэн өчүүхэн түүхэн зурвасыг олж мэдэе гэхэд л ихээхэн судалгаа хэрэгтэй болдог. Хэрэв та интернэтэд Элтөмөр гээд хийвэл юу ч гарч ирэхгүй. Бага хаадын нэрсийг ч хийсэн тун бага мэдээ л олох билээ.
Өдөр шөнөгүй Солонгос кино үзээд сууж байгаа залуу үед бол бүр ч үлгэр мэт сонсдох болохоор л энэ тухай бяцхан зурвас үеийн тухай ам нээлээ.
Би өөрөө бүтээлч хүн болохоор зориг гаргаад өчүүхэн хөрөнгөөр хийсэн Ален Арман гэх залууд тохиолдсон бэрхшээлийг сайтар ойлгож байна.
Бас л төр нь дэмжихгүй байна энэ тэр гэсэн үгээр ч яахав тэртээ тэргүй дэмжихгүй нь ойлгомжтой болохоор иймэрхүү кино гарсанд харин ч баярлах хэрэгтэй гэсэн үгээр бяцхан бичвэрээ өндөрлөе.
Сэтгүүлч, найруулагч Д.ТӨРМӨНХ
swat · 2014/02/13
Uu ***n ***n...dahin iim niitlel oryulj bgaarai