Сүсэг бишрэлээр олсон 80 сая төгрөг хэний халаасанд орох вэ
2013/05/26
“Миний хүү зулын өмнүүр салхи битгий сэвшүүл, зул гэдэг амьсгалаар ч хиртээмгүй ариун буяны үйл байдаг юм. Ум маани бадми хум” гэж өвөөгийн хойноос зул өргөх бүрдээ эмээ минь надад хэлдэг байв.
Гэтэл сүүлийн үед буян үйлдэх, зул өргөх гэдэг мөнгөнд дуртай нэгний бизнес болж хувирсан нь харамсалтай. Амьсгалаар ч хиртээмгүй гэдэг ариун тодотгол нь ашиг хонжоонд дуртай хэн нэгний хэдэн халтар төгрөгөнд хиртэж эхэллээ.
Зулын өмнүүр салхи ч сэвшүүлж болохгүй гэдэг байтал, сэвшүүлэх нь бүү хэл салхинд хийсгэдэг болж. Энэ уламжлал гэж та бодож байна уу, үгүй энэ зүгээр л мөнгөнд дурласан нэгний туйлшрал болж хувираад байна. Жил бүрийн зуны эхэн сарын шинийн 15-нд буддын шашинт ард түмэн бурхан багшийн их дүйчэн өдрийг тэмдэглэдэг уламжлалтай.
Энэ өдөр нүгэл хилэнцийг тэвчиж, буян үйлдвээс арвижих нигууртай гэж буддын шашинд үздэг. Тиймээс хорвоог орхиж одсон нэгнийхээ хойноос буян үйлдэж, хойшид амьдрах үр хүүхэддээ буян заяаг нь дууддаг. Одоогоос найман жилийн өмнө буюу 2007 онд анх “Гэрэлт зул” өргөх ёслолыг “Сэтгэлийн Амирлал” сан Тайланд улсын “Даммакаяа” сантай хамтарч зохион байгуулж эхэлсэн. Ямар нэгэн сан, төрийн бус байгууллагууд ард түмний минь сүсэг бишрэлээр арай дэндүү тоглоод байгаа юм биш үү.
Өнгөрсөн бямба гаригт их дүйчэн өдөр тохиож, Төв цэнгэлдэх хүрээлэнд 8000 гэрэлт зул хөөргөх ёслол боллоо. Дотогш нэвтрэх тасалбар нь 10 мянган төгрөг, ороод хүмүүс зулаа худалдаж авна. Үнэндээ тэнд 10 мянган төгрөг төлж орчихоод зул хөөргөхөөс өөр үйлчилгээ авсангүй. Хүний сүсэг бишрэлээр далимдуулж мөнгө олох нь буяны үйл гэж үү. Тэгээд ч буян үйлдэх гэж байгаа юм бол зул хөөргөх нэрийдлээр, хог тарьж, хүмүүсийг шулж байхаар үнэ төлбөргүй, иргэдэд ашигтайгаар нь мод тарьж яагаад болохгүй гэж.
Хөөргөсөн зул нь мөнхөд бадамлаад, тэнгэрт мандах биш. Удахгүй нэг газар унаад л хог тарьж таарна. Тэр хогийг төлбөр тасалбарынх нь мөнгийг авсан зохион байгуулагчид цэвэрлэхгүй нь ойлгомжтой, ТҮК-ийнхан л цэвэрлэж таарна шүү дээ. Нэг хэсгийнх нь мөнгийг, нөгөөгийнх нь хөдөлмөрийг шулсан иймэрхүү арга хэмжээ зохион байгуулах хэрэг байна уу.
Зөвхөн энэ удаагийн гэрэлт зул хөөргөх ёслолын арга хэмжээг авч үзэхэд найман мянган хүний тасалбарын 80 сая төгрөг болж байна. Энэ их мөнгө хаашаа, хэний халаасанд орох вэ. Сар сарын сайн гэсэн өдөр бүр л иймэрхүү арга хэмжээ болох болж, үүнийг буяны ажил гэж ойлгоход бэрх. Гадных л бол сайн гэдэг үзлээсээ хэзээ салах улс вэ манайхан чинь.
Ядаж аливаа улсын соёлыг хуулбарлахдаа өөрийн оронд тохирох эсэх, ямар үр дагавартай гэдгийг сайтар судлах хэрэгтэй. Зул буюу дэнлүү хөөргөх ёслол нь монголчуудын уламжлалд байгаагүй л байлтай. Малгай тавибал манайх гэгчээр аль нэг улсаас хуулбарлаж авсан зүйл бүхэн сайн, сайхан байна гэж байхгүй.
Бидний өвөө эмээ гэрийнхээ гадна, хээр хөдөө гараад гялгар уутанд зулаа суурилуулаад агаарт хөөргөж байсныг би л санахгүй байна. Ариун нандин уламжлалаа, аль нэг орны бизнесээр сольсоор байтал монгол уламжлал заншил, ер нь монгол гэх тодотголтой бүхэн устаж үгүй боллоо. Үүнд хэн хяналт тавьж ажиллах ёстой юм бэ.
Бурханы шашинд чин сэтгэлээс өргөсөн бүхэн өглөг буян болдог гэдэг. Гэтэл сүүлийн үед хэн илүү мөнгө төлсөн нь илүү буян хураах мэт аашлах болсон нь шунахай сэтгэлтнүүдийг давраах болов.
Бурханд мөргөн залбирч, өнгөрсөн, ирээдүйгээ даатгахын тулд хэн нэгэнд мөнгө төлж, салхинд зул хөөргөн, хог тарих хэрэг байна уу гэдгийг эргэцүүлж бодох цаг нэгэнт болжээ.
Энэ сайхан буяны өдрийг ирэх жил арай өөр өнгөөр угтах байх гэдэгт найдъя даа.
С.Уранчимэг
Зочин · 2013/05/27
demii yumand mungu vrj baindaa
Зочин · 2013/05/27
demii yumand munguu vrhiimdaa tegsen d gandan garaad num unshuulchuul arail deer baihdaaa
Зочин · 2013/05/27
chin zurhnihaa ugaas bodood buyan hiisen bol mongo hamabaiga gejuuu
Зочин · 2013/05/27
ene yasan sonin site ve, bichsen ug usegnuud alga bolno gehed arai l denduu alga bolood baigaam bish uu. ***l ***** ym!!! B,u,u,n h.o.g gehed yagaad arilgaad bgaan, teguul ene deer bichsen niitleleesee *** geed ugiig arilgachihach. utgagui ym!!!!
Зочин · 2013/05/27
yaag unen... ydaad l ***n ***. ingej baihiinhaa ond harin estoi mod tarival deer dee. bi lav solongos dund ahlah angiinhan mgld irj bayannuur sumand mod tarih sain duriin uil ajil*****nd chuulga hiij yavangaa ted nartai hamt zondoo mod tarisan, tegeheer hii hooson mod tari geegui hiichihsen hun helj baigam shuu, shuumjlev ee hehehe
Зочин · 2013/05/27
tiinshdee *** tuuh yumuu mod tarisan bol iluu ih buyn boloh bsiin uul tal tolgod ni nutsgereed bhad yum zul nisgej bhtai we humuusee tgd ch omoood bga uls ni sonin bnada ene gadaaduud herees hetreed bna oligtoi yum gants ch hiihgui dagaj hoch bga yumnuud ni ch ***** eh on uls noo geh setgelgui boltson ta buhen hichneen zowhon oiigoo bodson ch gsn ur huuhed udam sudar chini ene nutag ond amidrana gdgiig l sn sana
Зочин · 2013/05/27
Zuv zuv demjij bna
Зочин · 2013/05/27
12.000 tugrugiin taxtai tegsen ee 4n hunii dund neg zul ter zul n hamgiin deed taliin urtug n 5000 tugrug l bgaa yur n bol tsever luivar ym bn lei dee
Зочин · 2013/05/27
Зочин · 2013/05/27
tiim l tailandin 100 huvin ***** uulaltaar unegui j irsim bol hunii 10000 iin tax n yaaj bgan*0 sayaar stadionig tureesellee yu
Зочин · 2013/05/27
haha tax-tai b.san shdee... soliood b.ldaa nuli *** ayul tengert nisej yavsan shdee. yadaj b.had hoinoosoo salhildag manaid bol... uur gazar hiimeer yumooo daraaa.... manaih chin ih salhildag nutag gazar... deer uyed bol adgiin malchin... myanga susegtei lam ch ingej hiisgehgui b.san... bodoldoo barag 100 baigalaasaa hamaaraltaig... bu***ar yahavdee....
Зочин · 2013/05/27
тайландчуудын 100% хөрөнгө оруулалттай сайн үйлсийн аян шүү дээ энэ чинь хийе гэсэн хүмүүсийг дандаа ингэж дарж байдын тийм л юм бол өөрсдөө зохион байгуулаадахгүй яасийн
Зочин · 2013/05/27
зааа ийм их мөнгө олсон гэж ямар эх сурвалжаас авсийн энэ чинь дэлхий даяараа хүлээн зөвшөөрөгдсөн бурхан багшид хүндэтгэл үзүүлэх ёслол шүү дээ манайхаан орлого зар******** 2 нь тэнцээ байлгүй дээ
Алтансүх · 2013/05/26
энэ нээрээ ямар их мөнгө вэ? монгол ахан дүүс миниь хэн нэгний ха-лаасанд ингэж их мөнгө хийж байхаар нэг насны буян болох мод тарьсан нь дээр шүү
Зочин · 2013/05/26
үнэхээр мод тарьж бхымсандаа мод тарих үйл ажил********** зохион байгуулдагч ю****** Туул хавийн ****** түүдэг ч ю****** тэгвэл л буян болох бх даа