Төр ариун байхыг түшмэдүүд мэдтүгэй

Цус ариун байхыг бүсгүйчүүд мэдтүгэй    

 Өнөөдөр энэ үгийн үнэ цэнийг ойлгож, санаж байгаа хүн хэд байгаа бол? Төрөө ариун байлгахын тулд түшмэдүүд минь юу хийж байгаа билээ? Бидний л харж буйгаар өдөр бүр гадаадаас ажиллах хүч нэрийн дор харийн иргэд эх нутагт минь буух юм.  Барилгын ажил эхлэх үеэр вагоны билет олддоггүй тухай ганзагын наймаачид, төмөр замын ажилчид хэлж байна.  

               Бид багадаа нүүдлийн шувууд манай орныг зориод маш холоос ирдэг дээ гээд л дуулан баясдаг байлаа. Харин одоо  харийн иргэд манай орныг зориод урд зүгээс ирж  байна хэмээн гашуудан сууна. Тэд эх орны минь дөрвөн зүг, найман зовхистод эзэн суухаар санаархаж байна. Харамсалтай байна.

Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын 27760 иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхэлж буй тоо баримт бий. Мэдээж эдгээр иргэд бүгд хөдөлмөрийн насны залуус. Тэгэхлээр ажил хийх гэж биш ар монголоос эхнэр авах нь тэдний туйлын зорилго биз. Энэхүү зорилгоо биелүүлэх  гарц нь ажил хийх нэрийдлээр манай улсад шургалах. Түүний дараа үр төлөө үржүүлж нэг ёсондоо биднийг тайван замаар өөртөө уусгаж, цөс ихт монгол түмнийг дуугүйхэн буулгаж авах хэтийн зорилго өвөртлөн ирсэн гэхэд хилсдэхгүй байх.  

Түүхийн шаргал хуудсыг эргүүлэн байхуйд бид урш хөрштэйгээ цагийн цагт л тэмцэлдэж, монгол газар нутаг цэвэр цуст монгол түмнээ авч үлдэхийн тулд үзэлцсээр ирж. Нэг ёсондоо урд хөрш бидний мөнхийн дайсан. Энэ бол түүхэн бас үл бүдгэрэх үнэн. Түүнийх нь  ачаар өнөөдөр бид тусгаар тогтносон монгол улсын бүрэн эрхт иргэд хэмээн амьдарч байна. Энэ бол цусаа урсган, халуун амиа золин байж  тэмцэж явсан бидний өдөг дээдсийн гавъяа. Гэтэл өнөөдөр төр улсаа түших залуус нь амьдралын эрхээр харийг зорьж, хацар гоо охид нь хэтэвч нимгэндээ харийн залууг түших хувь заяатай гэж үү?

 Бид хотын гудмаар энд тэнд шулганах хужаатай  таарах болсоор нэлээд хугацааг үдэж байна. Албан ёсны тоо баримтаас үзвэл, манай улсын гадаад харилцааны 50 орчим хувийг Хятад улс дангаараа эзэлдэг аж. Түүнчлэн манай улсад гадаад орнуудаас хийж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ ч хятад улс тэргүүлж байгаа хэмээн онцолдог. Мэдээж ажиллаж байгаа хүнийхээ тоогоор ч мөн л урд хөршийн шаахайтнууд тэргүүлж байгаа нь ойлгомжтой. Ер нь л манай улсад ямар ч юман дээр тэд тэргүүлэгч байр суурьтай байгаа нь харагдана.

Дээхнэ үед монгол бүсгүй харийн залуутай гэрлэж, эрлийз хүүхэд төрүүлжээ гэх мэдээлэл хэн хүний нүдийг бүлтийлгэж гайхашруулдаг байлаа. Харин одоо энэ төрлийн мэдээлэлд бид тэгтэл их эмзэглэхээ байж . Монгол охид баян хужаатай дэр нэгтгэлээ, хөгшин Солонгос даган харийг зорилоо гээд л гадныхантай гэрлэсэн, дагаж одсон гэх уртаас урт цуваа үүснэ. Монгол охид минь харь нутгийн залууст тэгтэл их сэтгэл алдарсан гэж үү? Ийнхүү монгол цус харийн цустай холилдож, эрлийз, хурлийз хүүхдүүд төрөөд эхэллээ. Энэ нь цөөхөн хэдхэн монголчууд бидэнд аюулын харанга дэлдэж байх шиг.

Эртний Монгол үгэнд хойноос ирээд хот манайх, хотонд ороод хонь манайх гэсэн зүйр үг бий. Бид даварсан, эрх нь дэндсэн нөхдүүдийг ийн нэрлэдэг. Тэгвэл эдгээр хятад иргэдэд энэ үгийг зориулмаар санагдаж байна. Тэдний эрх чөлөө арай л дэндэж байна. Монгол залуусыг дээрэлхэж гэнэ, бүр давраад зодсон гэнэ. Болоочгүй бас охид, бүсгүйчүүдтэй нь нөхцсөн гэнэ. Бид ханагар сайхан залуусаа, хацар гоо охидоо харамлаж байна. Хөх толбот цэвэр цуст монгол түмэн төв Азийн цээжнээ үргэлж өөдөө оршин байхыг л хүснэ.

Б.Хорлоо